ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АРГА ЗҮЙГ АЖИГЛАЖ СУРАЛЦААРАЙ
Зөвлөгөөний аудио танхим
Нийгмийн ажлын болон нийгмийн эрүүл мэндийн практик хичээлүүд, мэргэшүүлэх сургалтын зөвлөгөө өгөх, харилцан ярилцах, асуулт тавих, ёс зүйн асуудлууд зэрэг шууд харилцааны дадлагыг энэхүү өрөөнд хийдэг. Оюутнууд болон үзүүлж буй багш нар өрөөнд орж ярилцах буюу дүрд тоглох гаднаас багш оюутнууд ажиглан тэмдэглэл хөтлөх зэргээр хичээл явагддаг. Зарим хичээлийг видео бичлэг хийж хадгалах энэ нь файлын сан үүсгэх зорилготой юм.