ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АРГА ЗҮЙГ АЖИГЛАЖ СУРАЛЦААРАЙ

Wednesday, December 15, 2010

ХДХВ/ДОХ салбар хоорондын асуудал мөн үү?

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд ЭМШУИС-ийн НЭМС-ийн багш нар ХДХВ/ДОХ-ыд чиглэсэн нийгэм, сэтгэлзүйн үйлчилгээний талаар арга зүй, онолын үндэслэл, чиг хандлагыг агуулсан "ХДХВ/ДОХ салбар хоорондын асуудал болох нь" сургалтыг 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Сургалтанд нийгмийн эрүүл мэндийн практик ажилтнууд, эрүүл мэндийн багш нар, нийгмийн ажилтнууд, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн багш нар зэрэг нийт 100 гаруй мэргэжилтнүүд оролцсон байна. Энэхүү сургалтын хүрээнд тус сургуулийн багш нар хичээлийн сургалтын хөтөлбөр, багшийн хөтөч СD, сэдвүүдийн дагуу унших материалыг хэвлүүлж сургагч багш, мэргэжлийн байгууллагууд хүргүүлсэн байна. Цаашдаа ХДХВ/ДОХ, НҮЭМ-ийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, эрүүл мэнд, нийгмийн ажлын, сэтгэлзүйн чиглэлийн багш, сургагч, мэргэжилтнүүдэд манай төслийн үйл ажиллагаа нээлттэй юм. Та тус төслийн үйл ажиллагаанд оролцсоноор сургагч багш болохоос гадна, гарын авлага, хөтөлбөр, дэлэгэрнгүй зааварчилгааг гар дээрээ авах юм.

Нийгмийн ажлын зөвлөгөө, мэдээлэл, сургалтын төв нээгдлээ

Эрүүл Мэндийн Яамны Дэргэдэх  Глобаль Сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль дээр ажиглаж суралцах, интерактив сургалтын танхимыг байгууллаа. Энэхүү танхимд эрүүл мэндийн ажлын оюутнууд шууд практик арга зүйн хичээлүүдийг судлахаас гадна, зөвлөгөө өгөх арга зүйн, шууд харилцааны практикийн хичээл, сургалтуудыг тус танхимд явуулж байна.

Нийгмийн ажлын сургалт, зөвлөгөө, мэдээллийн аудио танхим гаднаас ажиглах шилэн өрөө, мэргэжлийн номын сан, бүлгээр хичээллэх өрөө зэргээс бүрдэнэ. Нийгмийн ажил, мэргэжлийн сэтгэлзүй, зан үйлийн сургалтын чиглэлээр манай танхим мэргэжил, боловсролын байгууллагуудтай хамтран  ажиллахад бэлэн байна. Хэрэв та сургалт, хамтын ажиллагааны чиглэлээр манай танхимын үйл ажиллагааг сонирхож байвал бол ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн доорхи хаягаар хандана уу.



Зоригийн гудамж,
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-48
Утас-11-329126