Эрүүл Мэндийн Яамны Дэргэдэх Глобаль Сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль дээр ажиглаж суралцах, интерактив сургалтын танхимыг байгууллаа. Энэхүү танхимд эрүүл мэндийн ажлын оюутнууд шууд практик арга зүйн хичээлүүдийг судлахаас гадна, зөвлөгөө өгөх арга зүйн, шууд харилцааны практикийн хичээл, сургалтуудыг тус танхимд явуулж байна.
Нийгмийн ажлын сургалт, зөвлөгөө, мэдээллийн аудио танхим гаднаас ажиглах шилэн өрөө, мэргэжлийн номын сан, бүлгээр хичээллэх өрөө зэргээс бүрдэнэ. Нийгмийн ажил, мэргэжлийн сэтгэлзүй, зан үйлийн сургалтын чиглэлээр манай танхим мэргэжил, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Хэрэв та сургалт, хамтын ажиллагааны чиглэлээр манай танхимын үйл ажиллагааг сонирхож байвал бол ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн доорхи хаягаар хандана уу.
Зоригийн гудамж,
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-48
Утас-11-329126
No comments:
Post a Comment